Нөхөн төлбөр өгөх эсвэл ажилд оруулахыг шаарджээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-04 10:07:28
oyuka_hu@yahoo.com

Өнгөрсөн сарын 22-нд Орхон аймгийн Говил багийн зарим иргэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д гурван заалт бүхий шаардлага хүргүүлжээ.

Үүнд тус үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангаас үүдэлтэй цагаан тоосны дэгдэлт огцом нэмэгдсэн тул тус багийн иргэдийг “Эрдэнэт Медикал” оношилгооны төвд үнэ төлбөргүй үзүүлэх. Мөн Говил багийн зарим иргэнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-т болон  харьяа үйлдвэрүүдэд ажилд оруулах эсвэл нөхөн төлбөр олгох тухай тусчээ. Энэ шаардлагыг хүргүүлж буй шалтгаан нь сүүлийн хоёр жилд  Говил багт цагаан тоосны дэгдэлт огцом нэмэгдсэн тул эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй авах хэрэгтэй хэмээн тус багийн иргэн Б.Дорж тайлбарлалаа.

Иймд цагаан тоос дарах аргыг шинэчилж илүү боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хаягдлын аж ахуй нь Говил багт байдаг юм. Тус үйлдвэр сүүлийн таван жилийн турш зарим иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахын зэрэгцээ судалгаа хийж байгаа юм. Дээрх шаардлагын хариуг одоогоор өгөөгүй байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ