Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ир

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-04 08:07:04

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 4. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 26. Бархасвадь гараг.

Эрхтний тэнгэрт одтой, 9 улаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох.Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. 

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Гал бичин жилийн хаврын уур 18 цаг 02 минутад орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ