Итали улс Иракт нэмж цэрэг илгээнэ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-03 15:26:34

РОМ. /RIA Novosti/. Итали улс Иракт 130 цэргээ нэмж илгээх бөгөөд эдгээр цэргийн албан хаагчийг Иракийн Эбриль хот орчимд байрлуулна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Роберта Пинотти телевизийн “La7” сувгаар мэдээлжээ.

Түүний хэлснээр, дээрх шийдвэрийг Италийн Засгийн газрын баасан гарагт болох хуралдаанаар гаргахаар төлөвлөж байгаа аж. Иракт илгээж байгаа цэргүүдийн гүйцэтгэх гол үүрэг нь байлдааны ажиллагааны явцад шархадсан цэргүүдэд туслах юм. Энэ үүргээ гүйцэтгэхийн тулд тэдний мэдэлд нисдэг тэргүүд байх аж.

Ирак дахь цэргийн оролцоог бэхжүүлэх талаарх Парисын эрх баригчдын хүсэлтийн хариуд тус улсад нэмэлт хүч илгээх шийдвэр гаргасныг Пинотти мөн мэдэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ