Универсиад наадмын урилга МОСХ-нд илгээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТДэлхийн оюутны спортын өвлийн 28 дугаар Универсиад наадмын урилга Монголын оюутны спортын холбоонд ирсэн байна.
Монголын тамирчид тус наадамд уулын цана, цана, шорт трейк, тэшүүр, биатлоны төрлүүдээр ур чадвар, хурд, хүчээ сорин оролцоно. Харин хоккейн төрөлд орох асуудлыг судлаж байгаа юм. Монголын оюутны спортын холбоо өчигдөр Олон улсын оюутны спортын холбоо болон Зохион байгуулах хороонд оролцох мэдүүлгээ албан ёсоор хүргүүлжээ.
Д.Өлзий