УДБЭТ-ын дуучин Б.Гомбо-Очир “Өвөрмөц” тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-02 08:44:37

УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир энэ сарын 5-нд “Өвөрмөц” анхны бие даасан сонгодог тоглолтоо Соёлын төв өргөөнд толилуулна.

Түүний тоглолтод дэлхийн сонгодгууд болон хайр сэтгэл, эх орон, ижий аавын сэдэвт дуунууд эгшиглэх юм.

Тэрбээр Ж.Верди “Аида” дуурийн Радамес, В.А.Моцарт “Увидаст лимбэ”-ийн Тамино,  Г.Доницетти “Лучиа ди Ламмермур”-ын Эдгардо,  Ж.Пуччини “Богем”-ын Рудольф, Ж.Пуччини “Чио Чио сан”-ы Пинкертон гээд олон сонгодог дуурийн гол дүрийг амжилттай бүтээсэн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ