Хүүхэд харах иргэд Хүүхдийн байгууллагын даргатай гэрээ байгуулав

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 18:10:21

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн эхний ээлжийн сургалтанд суусан иргэд гэрчилгээгээ гардан авч, Ховд аймгийн  ХГБХХ-ийн дарга Б.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан иргэдэд хүүхдийн эрхийг дээдлэх, эрүүл аюулгүй орчинд, асрах хамгаалах, хайр халамжид өсгөх талаар цэцэрлэгийн мэргэжлийн багш нарт олгодог анхан шатны мэдлэгээс зааж, сургасан байна.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн эхний ээлжийн сургалтыг Ховд аймгийн Хүүхэд хөгжил гэр бүлийн хэлтэс /ХХБГХ/ санаачлан энэ оны 1-р сарын 11-15 ны хооронд зохион байгуулж, сургалтанд Ховд аймгийн Жаргалант сумын нийт 38 иргэн хамрагдсан юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ