Газарзүйн шинжлэх ухаан бидний өдөр тутмын амьдралд ашиглагддаг

Орон нутагт | Ховд
norovsambuu@montsame.mn
2016-01-29 02:24:31

Газарзүйн мэдээллийн систем нь шинжлэх ухаан технологийн нэн шинэ ололтуудыг өөртөө агуулсан харьцангуй залуу шинжлэх ухааны салбар бөгөөд дэлхий нийтэд байгаль нийгмийн бүхий л салбарт өргөнөөр ашиглагдаж эхлээд байна.

Манай улсын хувьд энэ шинжлэх ухааны салбар 1990-ээд оны үеэс эхлэн хөгжиж, та бидний өдөр тутмын амьдралд ашиглагдаж ирсэн цаг уурын мэдээ, банк санхүү, байгаль орчин, газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл зэрэг  олон салбарыг хамрах болоод байна.

Энэ тухай шинэ мэдээлэл өгөх болон Монгол орны баруун хэсэг, төвийн бүсэд “Монгол Алтай, Алтайн-Ар говиийн экологийн бүс нутаг”, “Хангай, Хөвсгөлийн экологийн бүс нутаг”-т хийгдсэн үнэлгээний хүрээн дэх газарзүйн мэдээллийн системийн сургалт Ховд их сургууль дээр эхэллээ.
Сургалтыг Дэлхийн байгаль хамгаалах сан, ХИС-тай хамтын ажиллагаатай байгаль хамгаалал, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын Дэ Нэйче Консерванси /TNC/, ХИС-ийн Газарзүйн тэнхим хамтран зохион байгуулж байна.

Хичээлийг газарзүйн мэдээллийн систем зайнаас тандан судлалын Ази-Номхон далайн бүс нутгийн өргөмжит багш, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Ч.Болорчулуун, TNC байгууллагын газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн Б. Цогтсайхан нар зааж байна.

Тус сургалтанд баруун бүсийн таван аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Сав газрын захиргааны салбарын 40 гаруй хүн хамрагдаж байна.

 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ