Энэ жил зургаан чиглэлд 300 орчим сая төгрөгийн зээл олгоно

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-29 01:37:02
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сан энэ жил 300-400 сая төгрөгийн зээл олгоно. Уг зээлийг боловсруулах үйлдвэр болон хүнс, хөдөө аж ахуй, барилгын материал, гэр хороолол, үйлчилгээ гэсэн зургаан чиглэлд олгохоор болжээ.

Ингэхдээ сард 30 орчим сая төгрөгийн эргэн төлөлт орж ирвэл жилд 400 сая төгрөгийн зээл гаргах урьдчилсан тооцоо гарчээ. Гэхдээ энэ жилийн санхүүжилт одоогоор бүрэн шийдэгдээгүй байгаа тул зээл олгох хугацаа тодорхгүй байгаа гэж тус сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн нягтлан бодогч Н.Батжаргал хэллээ.

Тус сан өнгөрсөн онд 45 иргэнд 389.9 сая төгрөгийн зээл олгосон бөгөөд эргэн төлөлт хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Мөн өнгөрсөн 12 дугаар сард алдангиас чөлөөлөх аян зарласны үр дүнд эргэн төлөлт багагүй нэмэгджээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ