Хөндлөн баг адуу, үхрээр аймагтаа тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын 8-р баг буюу Хөндлөн багийнхан сумандаа хамгийн олон мал тоолуулсан баг болжээ.
Аймгийн 93 багийг малын тоогоор нь жагсаахад Улаангом сумын 8-р баг адуу, үхрээр тус тус 1-р байранд, хониор 23-р байранд, ямаагаар 34-р байранд, тэмээгээр 37-р байранд, нийт дүнгээрээ 37-р байранд орсон байна.
Тус баг нь 2015 оны жил эцсийн мал тооллогоор 2695 адуу, 143 тэмээ, 6582 үхэр, 20763 хонь, 15143 ямаа, нийтдээ 45326 мал тоолуулжээ.
Улаангом сумын 8-р багт улс, аймаг, сумын сайн малчин олон бий.
Увс аймаг Б.Батхүү