Таван суманд 150 тн өвс олгоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 14:06:05

Төв аймгийн Онцгой комисс Улс комисс болон Онцгой байдлын ерөнхий газарт өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дүнд энэ  сарын 20-нд таван суманд 150 тн өвс олгов.

Сэргэлэн, Баян, Баянцагаан, Алтанбулаг, Баянжаргалан зэрэг талын  сумдад өвс олгохдоо нийслэлээс тээвэрлэх зардлыг төр, орон нутагт хүргэх бензин шатахууны үнийг  тухайн сумд хариуцан авч, нэг суманд ойролцоогоор 350-370, нэг өрхөд 1-2 боодол өвс ногдож байна.

Урьд нь Засгийн газар тус аймгийн цагаан зудтай Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Жаргалант, Эрдэнэсант, Сүмбэр, Цээл, Баянчандмань зэрэг 11 суманд нийтдээ 62,8 тн өвс олгосон юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ