Австрид хамгийн өрсөлдөөнтэй, багийн уралдаан болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-14 15:33:47

ЛИНЦ. /АР/. Дэлхийн хамгийн ширүүн өрсөлдөөнтэй, багийн буухиа уралдаанд олон орны тамирчид оролцжээ.

Тус бүр нэг уулын гүйгч, парапланч, завьчин болон уулын дугуйчинтай 100 гаруй баг тэмцээнд оролцсон байна.

Жил тутам болдог энэ тэмцээнийг Австрийн Линц хотын ойролцоох уулархаг газарт өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан аж.

Гүйгчид 2400 метр өндөр оргил руу уралдаж гарснаар тэмцээн эхэлжээ. Тэд дараа нь парапланчдад саваагаа дамжуулжээ. Савааг авсан парапланчид хадан цохион дээрээс ниссэн байна.

Парапланчид 1 км өндрөөс газардан завьчдад савааг дамжуулжээ.

Завьчид хамгийн хэцүү усан замыг туулан уулын дугуйчдад савааг өгчээ.

Эцэст нь дугуйчид 1300 буюу түүнээс өндөр газраар 27 км замыг туулан барианд орсон аж.

Уралдаан маш өрсөлдөөнтэй болжээ. Хоёрдугаар байрт орсон багаас хоёрхон минутын өмнө буюу гараанаас гарснаас хойш дөрвөн цаг, долоон минут, 57 секундэд барианд орсноор Австрийн баг түрүүлжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд