Галын аюулаас 7 хүний амь аварчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-27 11:39:56

Нийслэлд сүүлийн үед цочрол хүйтрэлээс болж гэр хорооллынхон гал алдах явдал нэмэгдсэн байна. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дахь Улиастайд энэ сарын 26-ны шөнө 03.15 минутад гал гарч байна гэсэн мэдээлэл тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн гал унтраах, аврах 35 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхайлан очиж 23  дугаарр хорооны Улиастайн 3-в хэсгийн 662 тоот хаяг бүхий хашаанд оршин суух иргэн М-ийн 18х8 хэмжээтэй мансаардтай хоёр давхар байшин шатаж байхад нь унтраажээ. Тус байшин дотор 3-15 насны  4 хүүхэд, 3 том хүн унтаж байсан тул  гал гарч байгааг ч мэдээгүй байв. Аврагчид дээрх иргэдийг сэрээн байшингаас яаралтай гаргаж амь насыг нь аварсан байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ