ХОМ-ээ эртнээс өгөхийг сануулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 15:26:07

Улс төрийн, захиргааны, тусгай, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний болон ахлах, ерөнхий нягтлан бодогч, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компаний эрх бүхий албан тушаалтан, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч гэх мэт хүмүүс  2006 онд баталсан Авлигын эсрэг хуулийн 4, 10.3-т заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг өгч эхэллээ.

2016 онд аймгийн хэмжээнд дээрх хуульд 922  иргэн хамрагдахаас одоогийн байдлаар аймгийн ИТХ-ын ажлын албанд 87, Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэст 28 мэдүүлэг иржээ.

Сар шинийн баяртай холбоотойгоор олон хоног амрах тул ХОМ-ээ эртнээс бэлдэж, харъяа орон нутгийнхаа хэлтэс, агентлагт мэдээлэхийг Төв аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн А.Батцэцэг  санууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ