Ховд аймгийн 16 сум малаа 5 төрөлд нь өсгөлөө

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 12:01:17

Мал аж ахуйн салбарын статистик мэдээ

Ховд аймгийн Статистик мэдээллээр мал тооллогын урьдчилсан дүнгээр  2905411 мал тоолуулсаны дотор тэмээ 21836, адуу 107594, үхэр 156096, хонь 1098929, ямаа 1520986 толгой мал  тус тус тоолуулж мал урьд оныхоос 10,7 хувиар буюу 279,8 мянган толгойгоор, мал  таван төрөл дээрээ 5,9—13,0 хувь буюу 1,2-145,5 мянган толгойгоор өссөн  дүн  гарлаа.


Ховд аймгийн 16 сум малаа 5 төрөлд нь  өсгөлөө. Малыг бүтцээр нь авч үзвэл 0.7 хувь тэмээ, 3.7 хувь  адуу, 5.4 хувь үхэр, 37,8 хувь хонь, 52,4 хувь ямаан сүрэг тус тус эзлэж байна.

Аймагтаа хамгийн олон тэмээ тоолуулсан малчид
Цэцэг  сум    А.Амархүү 420
Чандмань  сум Д.Доржравдан 253
Манхан  сум Х.Эрдэнээ 217      
Дөргөн     сум Ч.Буяннэмэх 126
Зэрэг сум Г.Галсанбат 122
Хамгийн олон  адуу тоолуулсан малчид
Буянт сум  Д.Отгонням  408
Эрдэнэбүрэн сум Н.Лхагвасүрэн 320
Ховд сум  Х.Сайдал 237
Чандмань  сум Б.Лхагвасүрэн 210
Цэцэг сум  А.Амархүү 200

Хамгийн олон  үхэр  тоолуулсан малчид
Буянт М.Энхамгалан  418
Дуут Б.Амгаланбаяр 296
Мөнххайрхан Ч.Оюунаа 255
Булган Ч.Гангаа 250
Алтай Ц.Эрхэмбаяр  230

Хамгийн олон  хонь  тоолуулсан малчид
Мянгад сум  Б.Хашэрдэнэ  1888
Мөст сум  Д.Дашзэвэг 1829
Дуут сум  Б.Амгаланбаяр 1800
Цэцэг сум  Н.Ганбат     1706
Эрдэнэбүрэн  сум  Н.Олонбаяр 1700

Хамгийн олон  ямаа  тоолуулсан малчид
Булган сум  Б.Баасай    1300
Эрдэнэбүрэн сум      Ц.Насанжаргал 1250
Мөнххайрхан сум  М.Баттулга 1250
Чандмань   сум П.Эрдэнэбилэг  1200
 Буянт сум  Я.Цэрэнбалт 1029  
                                   

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ