Оросын банкуудын цэвэр ашиг гурав дахин буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-01-26 11:02:12

МОСКВА. /TASS/. 2015 онд Оросын банкуудын цэвэр ашиг гурав дахин буурч, 192 тэрбум рубль болсон тухай тус улсын Төвбанкны мэдээлэлд дурджээ. 2014 онд Оросын банкуудын цэвэр ашиг 589 тэрбум доллар рубль байсан байна.

2015 онд Оросын банкуудын цэвэр ашиг 100-200 тэрбум рубль байх бол 2016 онд 200 тэрбум орчим рубль байна гэж тус банкны нэгдүгээр орлогч дарга Алексей Симановскийн урьд нь мэдэгдэж байжээ. Оросын банкуудын олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн онд 7.6 хувиар өсч, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 44 триллион /их наяд/ рубль болсон байна. Банкуудын хуулийн этгээдүүдэд олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн онд 12.7 хувиар өсч, 33.3 тэрбум рубль болжээ. Оросын банкууд өнгөрсөн онд 10.7 триллион рублийн жижиглэнгийн зээл олгосон нь 5.7 хувиар буурсан үзүүлэлт аж. Банкны салбарын хөрөнгө нэг жилийн хугацаанд 6.9 хувиар өсч, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаарх мэдээллээр, 83 триллион рубль болсон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ