Малчид цагаан сарын бараагаа зээлээр авч байна

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 20:32:42

Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын төвийн дэлгүүрүүдээс малчид зээл тавьж хүнс, бараагаа авч байна.

Цагаан сар ойртож байгаатай холбоотой малчид гар дээрээ бэлэн мөнгөгүй учир ноос, ноолуур гарах хүртэл хэрэгцээт бараагаа сумын төвийн дэлгүүрүүдээс зээлээр авдаг байна.

Малчид гурил, будаа, саван, элсэн чихэр, ёотон, хүүхдийн хувцас, гэр ахуйн барааг голдуу зээлээр авч, худалдагч зээлээр авсан барааны  үнийн дүнтэй, нэр устай нь бүртгэж авч байна.

Энэ оны 1 сарын 20-ны байдлаар дунджаар нэг малчин 250,0-450,0 мянган төгрөгийн өр тавиад байна. 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ