Томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-14 13:46:21

Нийслэлд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдөр зохион байгуулахтай холбоотой  томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийлээ.

Тодруулбал “Нарантуул”, “Сандэй плаза”, “Өгөөмөр”  зах  9 дүгээр сарын 15, 16-ны өдөр амарна. “Өгөөмөр” техникийн захын энэ сарын 15-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 23-ны амралтын өдөр, “Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр, “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын 15, 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 14, 21-ний амралтын өдрийн хуваарьт шилжүүллээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд