12 мянган еврогийн үнэтэй дугуйг 120 еврогоор худалдах гэж байжээ

ДЭЛХИЙД | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-14 13:27:04

МАЛАГА. /VOA/. Хулгайд алдсан 12 мянган еврогийн үнэтэй унадаг дугуйг Испанийн Малага хотын хуучин эд юмсын дэлгүүрээс олжээ. Унадаг дугуйг үнийх нь 100-ны нэг хувьтай тэнцэх мөнгөөр буюу 120 еврогоор худалдах гэж байсан байна.

Хулгайлагдсан эд зүйлс зарж байж болзошгүй гэж сэжиглэн цагдаа нар тус дэлгүүрийг шалгасан аж.

12 мянган еврогийн үнэтэй унадаг дугуй нь Испанийн “Vuelta a Espana” уралдаанд оролцогч дугуйчных гэнэ.

Унадаг дугуйг уралдааны сүүлийн өдөр буюу өчигдөр эзэнд нь буцаан өгчээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд