Ус түгээх газрууд “Ухаалаг” болж, 24 цаг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-01-23 12:47:35

Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас гэр хорооллын ус түгээх байруудыг "ухаалаг" болгож эхэлсэн байна.

Эхний ээлжинд төвийн зургаан дүүрэгт байрлах 20 ус түгээх байрыг ухаалаг болгож байгаа юм. Уг ажлын албан ёсны нээлт өнөөдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд Сургуулийн 23 дугаар гудамжинд байрлах Хайлаастын 116 дугаар ус түгээх байрны гадна талбайд болов.

"Ухаалаг" ус түгээх байруудаас иргэд смарт картаа уншуулан усаа авах юм. Усны үнэнд ямар ч өөрчлөлт орохгүй бөгөөд иргэд 24 цагийн турш үйлчлүүлэх боломжтой. Ус түгээгч хүн ажиллахгүй уг ухаалаг системийг цаашид нийслэлийн хэмжээний бүх ус түгээх байруудад суурилуулна гэдгийг УСУГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн онцолж байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ