Их мастерууд Герман улсад цуглав

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2016-01-22 15:28:12

БАД ЦВИШЕНАНН. /NWZ/. Энэ пүрэв гарагт Герман улсын Бад Цвишенанн хотын “Wandelhalle” танхимд баруун хойд бүсийн цомын төлөө шатрын тэмцээнд 346 шатарчин  2 дахь өдрөө өрсөлдөж байна.

Тэмцээнд ОХУ, Энэтхэг, Швед, Иран, Хятад, Монгол, Герман, Нидерланд гэсэн 13 улсын тамирчид оролцож байна. 2014 онд болсон уг тэмцээнд нийт 324 тамирчин оролцож байсан бол энэ жил 346 тамирчин болон нэмэгдсэн байна.

Тэмцээнийг одоогийн байдлаар Витали Кунин /Герман/ хамгийн өндөр буюу 2582 оноогоор, Эрик ван Доел /Нидерланд/ 2567, Баярсайханы Гүндаваа /Монгол улс/ 2507 оноогоор тус тус тэргүүлж явна.

Энэ тэмцээний ялагч 1 дүгээр сарын 24-нд тодорно.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ