НҮБ-ын тэргүүн БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай эрхт төлөөлөгчтэй уулзав

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-01-22 15:21:04

ВАШИНГТОН. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн тусгай төлөөлөгчтэй уулзан хоёр талын харилцааг өргөжүүлэх арга замыг хэлэлцлээ.

Дэлхийн эдийн засгийн форумын үеэр болсон уг уулзалтын үеэр тэд  хоёр талын хамтын ажиллагаанаас гадна олон улсын асуудлыг авч хэлэлцэв.

Бан Ги Мүн 2015 оны уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээ, түүнчлэн "Тогтвортой хөгжил-2030" хөтөлбөр зэрэг олон улсын гол тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд үзүүлж буй Өмнөд Солонгосын дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлжээ. 

Мөн БНСУ энэ хоёр зорилтыг хэрэгжүүлэхэд дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа Бан Ги Мүн илэрхийллээ.

Мөн Умард Солонгосын цөмийн туршилтын дараа Солонгосын хойгийн  өнөөгийн байдал түгшүүртэй байгаа талаар хоёр тал санал нэгджээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй, энх тайван, тогтвортой байдалтай болгох талаар гаргаж буй хүчин чармайлтаа өргөжүүлнэ гэж найдаж буйгаа Бан Ги Мүн дахин илэрхийллээ.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ