Аймгийн музей амралтын өдрүүдээр ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 14:24:57

Өвөрхангай аймгийн Музей үүсэн байгуулагдсаны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Соёлын үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор 7 хоногийн бүх өдрийг ажлын өдөр болгосон нь музейн хамт олны хувьд анхны алхам гэдгийг хэлж байлаа.

Аймгийн музей нь 1951 онд байгуулагдаж, 1966 онд Орон нутаг судлах музей болж өргөжсөн бөгөөд 1995 оноос үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлж, зөвхөн орон нутаг судлах төдийгөөр хязгаарлагдах биш сургалт, танин мэдэхүйн болон орон нутгийн ба эх орны түүх соёлыг дэлгэрүүлэх соёлын төв болон өргөжжээ. Музейн сан хөмрөг 2000 гаруй үзмэрээс бүрддэг ба байгаль газарзүй, ан амьтан, эртний түүх, угсаатан, сийлбэр, алдар гавьяатны, цэргийн зэрэг 7 танхимаар иргэдэд үйлчилж байна.  Музей үзэх тасалбар нь том хүн 2000, хүүхэд 500, оюутан ба цэрэг 1000 төгрөгийн үнэтэй бөгөөд жилд дунджаар 1000-аад хүн үйлчлүүлдэг аж.

Музейн хамт олон 65 жилийн ойн баяраа Соёлын ажилтны өдөр буюу 9 сард тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ