Хөвсгөлд 1000 гаруй толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 14:14:53

Хөвсгөл аймгийн 8 суманд өвөлжилт хүндэрсэн, цас нэм орвол дахиж 8 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд адуу 24, үхэр 44, хонь 459, ямаа 512 буюу нийт 1039 толгой мал хорогджээ.  

Мөн байран тэжээлд 36088 толгой мал, нэмэгдэл тэжээлд 55422 толгой мал орсон байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар аймгийн нөөцөд 134 тонн өвс байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас аймаг орон нутгийн удирдлагад орон нутагт  нэн түрүүнд шаардлагатай байгаа  250 тонн хүчит тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр ойрын хугацаанд нийлүүлж өгөх, малын сэг зэм устгадаг машин шийдвэрлэж өгөхийг хүсээд байгаа ажээ.

Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ