Өршөөлөөр суллагдсан этгээдүүд дахин хэрэг үйлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 13:53:58

Улсын хэмжээний хорих ангиудаас Өвөрхангай аймгийн харьяат 50 ялтан Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдсан. Тэдгээрээс 1 этгээд нас барж, 4 этгээд дахин хулгайн гэмт хэрэг үйлдэн мөрдөн байцаах албанд эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байна.

Дээрх 50 хүний 21 нь хулгайн гэмт хэргээр ял эдэлж байжээ.

Өвөрхангай аймгийн болон Хархорин сумын ШШГА-аас өөрийн болон бусад аймгийн харьяат 153 ялтныг Өршөөлийн хуульд хамруулан хорих ангиас сулласан бөгөөд нийт суллагдагсдыг аймгийн Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний албатай хамтран судалгаанд хамруулж, хяналтанд байлгаж байгаа аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ