Нөөцийн өвсний үнийг бууруулах санал гаргав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-19 12:55:12
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт малчид бэлэн мөнгө багатайгаас нөөцийн өвс борлогдохгүй байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Отгон хэллээ. Иймд нөөцийн өвсний үнийг бууруулах санал гаргав.

Тус аймагт өнөөдрийн байдлаар 119.7 мянган толгой мал өвөлжиж байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч цасны дундаж хэмжээ 5-8 см, уулаараа 8-10 см зузаан  байна. Одоогоор өвөлжилт хүндрээгүй гэж салбарын дарга онцоллоо. Энэ жил тус аймаг 7554 мянган тонн хадлан бэлтгэжээ. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу аймаг, сумын нөөцөд 286 тонн өвс, 80.6 тонн тэжээл нөөцөлсөн байна. Үүнээс гадна аймгийн аюулгүйн нөөцөд 30 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэжээ. Жаргалант сум нөөцийн өвсөө худалдаанд гаргасан ч иргэд бэлэн мөнгөгүй байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ