Согтуу жолооч машинаа онхолдуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-19 12:42:10

 Улаанбаатар хотын  ЗЦГ-ын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс /ЖШУХ/ дээр өчигдрийн байдлаар 374 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 317 дуудлага бүртгэгдсэн байна.

 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн зам, хуучин цагаан хаалганы баруун замд "M.Choriot"  маркийн машин онхолдож зорчигч 34 настай эрэгтэй Б гэмтсэн байна. Жолооч Ш нь согтуу байснаас ийнхүү онхолдох осол гаргажээ. Баянзүрх дүүргийн нутаг Доржийн гудамж, Цайз захын урд уулзварт "Т.Prius"  маркийн машины жолооч Б,  "H.Sonatа"  маркийн машины М жолооч  нар  мөргөлдсөнөөс  зорчигч 25 настай эмэгтэй С зэрэг хүмүүс бэртэн гэмтсэн байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ