Дэлхийн хамгийн баян 62 хүний хөрөнгө 3.6 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-01-19 10:28:30

ВАШИНГТОН. /NHK/. Дэлхийн хамгийн баян 62 хүний хөрөнгө дэлхийн хүн амын ядуу тал хувийн хөрөнгөтэй тэнцэж байна гэж Олон улсын төрийн бус байгууллага мэдэгджээ.

Ядууралтай тэмцдэг “Oxfam” буяны байгууллага “Нэг хувьд зориулсан эдийн засаг” тайлангаа өчигдөр танилцуулсан байна. Санхүүгийн болон бусад байгууллагын мэдээлэлд үндэслэн уг тайланг гаргасан байна.

Өнгөрсөн жилийн байдлаар дэлхийн хамгийн баян 62 хүний хөрөнгө 1.76 триллион доллар байсан нь дэлхийн хүн амын тал хувийг бүрдүүлэгч ядуу 3.6 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ гэж тайланд дурджээ.

АНУ-ын бизнесийн “Forbes” сэтгүүлд гарсан дэлхийн тэрбумтнуудын жил тутмын жагсаалтыг “Oxfam” иш татсан байна. “Microsoft”-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон Японы “Fast Retailing” компанийн гүйцэтгэх захирал Тадаши Янаи уг жагсаалтад оржээ.

Дэлхийн хамгийн баян хүмүүс болон бусад хүн хоорондын зааг дэндүү их болж байгааг тус байгууллага анхааруулав.

2010 онд дэлхийн хамгийн баян 388 хүний хөрөнгө дэлхийн хүн амын ядуу тал хувийн хөрөнгөтэй тэнцэж байсан гэж “Oxfam” мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ