Украины Ерөнхий сайд Франц, Германы төлөөлөгчидтэй уулзлаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-19 06:28:08

КИЕВ. /Sputnik/. Украины зүүн өмнөд нутгийн байдлыг зохицуулах асуудлыг тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк Франц, Германы тэргүүн нарын тусгай төлөөлөгчидтэй хэлэлцлээ гэж Украины Засгийн газрын хэвлэлийн алба мэдэгдэв.

Донбассын мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах асуудлаас гадна Украины ЕХ-нд нэгдэх явцын нэн тэргүүний зорилтууд болон ЕХ-Украины хамтын ажиллагааг талууд хэлэлцсэн байна.

Герман Канцлерын дипломат зөвлөх Кристоф Хоесгэн болон Францын Ерөнхийлөгчийн зөвлөх Жак Аудиберт тэргүүтэй Франц-Германы төлөөлөгчидтэй Яценюк уулзжээ.

2016 он хүртэл сунгасан Минскийн гэрээнд заасан олзлогсдыг солилцох, хүнд зэвсгийг буцаан татах, Украины зүүн өмнөд нутагт гал зогсоох заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх зорилгоор төлөөлөгчид Киевт айлчилсан байна.

ЕХ-Украины чөлөөт худалдааны бүсийн тухай зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ