Орхон аймагт орон сууцны үнэ м.кв нь 1.2-2.7 сая төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-18 10:44:12
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт өнгөрсөн онд  850 айлын орон сууц ашиглалтад орсноос 539 нь зарагдаж 300  нь эргэлтэд ороогүй байна. Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой юм. Орон сууцны нэг м.кв талбайн үнэ 1 сая 200 мянгаас 2 сая 700 төгрөг байна.

Орхон аймагт 1551 айлын орон сууцны 13 төсөл хэрэгжиж байна. Үүнээс 9 төслийн 850 айлын орон сууц 2015 онд ашиглалтад оржээ. Тухайлбал, 2013-2015 онд 1210 айл орон сууц худалдаж авсан байна. Тус аймагт хүн ам нэмэгдэхийн хэрээр орон сууцны хэрэглээ өсч байгаа. Өөрөөр хэлбэл, хүн амтайгаа харьцуулвал 20 мянган орон сууц барих шаардлагатай гэнэ. Иймд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 2024 онд 10 мянган айлын орон сууц барих юм.

Энэ онд л гэхэд 7 байршилд орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон гэж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Одбаатар хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ