Зорчигчийн баримт бичиг шалгах лабораторитой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-01-16 14:47:04

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газарт Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тусламжаар баримт бичиг шалгах лаборатори байгуулав. 

Лабораторийн тоног төхөөрөмжийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэд дарга Л.Баатарчулуун, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь талын ажилтан Р.Оюунбилэг нар Сэлэнгэ аймаг дахь газрын албан хаагчдад гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Паспорт болон хурууны хээ уншигч, вэб камер бүхий энэхүү лабораторийн тоног төхөөрөмж ашиглалтад орсноор баримт бичиг шалгахад дэвшил гарахаас гадна  манай улсад энэ онд болох АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын үеэр зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шуурхай явуулах бэлтгэл ажлын нэг хэсэг болж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ