МСҮТ-ийн дотуур байрны барилгын ажил 85 хувьтай

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 23:06:07

Хөдөлмөрийн яамны харьяа Дорноговь аймаг дахь МСҮТ-ийн 120 хүүхдийн дотуур байрны барилгын ажил 85 хувьтай байна. Энэ барилгыг улсын төсвийн нэг тэрбум 470 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр “Хөх хайрхан трейд” ХХК барьж буй  бөгөөд  барилгын үндсэн хийц бүтээцийн ажил гадна, дотор шавардлага, дотор сантехник, шугам сүлжээ, халаалтын ажлыг  дуусгаад дотоод заслын ажлыг гүйцэтгэж  байгаа юм.

Мөн гадна барилгын гаднах фасадны өнгө тавих, гаднах дулааны ажлыг хийж буй. Тус сургууль сүүлийн жилүүдэд “Боловсролын салбарын хөгжил-3”, “Азийн хөгжлийн банк”-ны тэтгэлэгт хөтөлбөр болон “МАК” ХХК-тай хамтран сургалтын тоног төхөөрөмжүүдээ сэлбэх, дадлагын кабинетуудаа тохижуулсан төдийгүй 2014 онд суралцагчдынхаа дадлага ажлын хүчээр 250 сая төгрөгийн өртгөөр таван дадлагын байрыг ашиглалтад оруулсан аж. Орон нутагт ганцхан буй энэхүү мэргэжил сургалтын төвд 2014-2015 оны хичээлийн жилд 14 мэргэжлээр 600 гаруй суралцагч сурч буй бөгөөд мэргэжлийн боловсрол 556, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр 51 суралцагч суралцаж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд