Уран бүтээлчид англи хэлний мэдлэгээ дээшлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-15 15:10:43

БСШУЯ-наас “Каплан”, EDEX тест бэлтгэлийн төвтэй хамтран уран бүтээлчдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт эхлүүллээ. 

Сургалтад яамны харьяа байгууллагын шилдэг уран бүтээлчид, чөлөөт уран бүтээлчид, төрийн бус байгууллагаас эхний ээлжинд 30 хүнийг сургах юм. Монголын уран бүтээлчид дэлхийн урлагийн зах зээлд гарахад хэлний бэрхшээл их тулгардаг байна. Тиймээс уг сургалтын гол зорилго нь соёл урлагийн уран бүтээлчдээ олон улсын зах зээлд гарахад дэмжлэг болох үүднээс хийж буй юм. Мөн Монгол Улсад АСЕМ-ын уулзалт болох гэж байгаатай холбогдуулан салбар яамнаас бодлогын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой.

“Авьяаслаг Монголчууд 2015” шоуны шилдэг оролцогч хөгжимчин Х.Бархүү хэлэхдээ, “Урлагийн хүмүүс авьяас чадвараа хөгжүүлэх талд илүү анхаардгаас биш олон улсын хэмжээнд гарахад хэлний бэрхшээл яалт ч үгүй тулгардаг. Үүнийг олж харж ийм ажил эхлүүлж байгаад баярлаж байна” гэв.

Сургалт энэ сарыг дуустал үргэлжлэх юм байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ