“Үндсэн хууль ба хүүхэд хамгаалал” эссэ бичлэгийн шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-15 15:04:15

БСШУЯ-наас чанарын шинэчлэлийн хүрээнд багш нар хүүхдийн эрх болоод хүүхэд хамгааллын талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, багш бүр хүүхдэд хайртай, цэцэрлэг бүр хүүхдэд ээлтэй орчин байлгах зорилгоор цэцэрлэгийн багш нарын дунд зарласан “Үндсэн хууль ба хүүхэд хамгаалал” эссэ бичлэгийн уралдааныг дүгнэлээ.  

Уралдаанд нийт 97 багш бүтээлээ ирүүлснээс тэргүүн байранд Дорнод аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Бадамцэцэг, дэд байранд СХД-ийн 119 дүгээр цэцэрлэгийн багш Ж.Оюунцэцэг, БГД-ийн 164 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Н.Намжилмаа, тусгай байранд БЗД-ийн 22 дугаар цэцэрлэгийн багш Ц.Болор, СХД-ийнн 99 дүгээр цэцэрлэгийн багш Л.Уранцэцэг нар тус тус шалгарч өнөөдөр  шагналаа гардав.

Энэхүү арга хэмжээг хүүхдийн эрх, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болоод олон улсын байгууллага, их сургуулиуд, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан, МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУБИС, ХЭҮК, Нийслэлийн Боловсролын газар хамтран зохион байгуулав.

Ж.Болор

Холбоотой мэдээ