Засгийн газрын үнэт цаасны захиалга авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-01-14 17:25:48

Засгийн газрын богино хугацаат жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч эхэлжээ.

Уг үнэт цаас нь 52 долоо хоног буюу 1 жилийн хугацаатай, жилийн 15.200 хувийн хүүтэй бөгөөд ирэх даваа гарагт арилжаа явагдана.

Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлнэ. Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийх аж. 

Үнэт цаас гаргагчийн нэр:   Монгол Улсын Сангийн яам
Үнэт цаас гаргах зорилго:  Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
Санал болгох хүрээ:        Олон нийтэд санал болгох 
Нэрлэсэн үнэ:   100,000 төгрөг
Хямдруулсан үнэ: 86,837.00 
Нийт: 120,000 ширхэгийг гаргахаар тогтжээ.                                     

Б.Туул

Холбоотой мэдээ