Украин, Донецк, Луганск олзлогсдыг солилцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-01-14 14:11:43

МИНСК. /TASS/. Донбассын мөргөлдөөнд оролцогч хоёр талаас дайны үеэр олзолсон 50 хүнийг солилцохоор Украины асуудлаар холбоо тогтоох бүлэг тохиролцсон гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тусгай төлөөлөгч, Украин дахь газрын дарга Мартин Саждик мэдэгдэв.

“Талууд олзлогдсон 50 хүнийг суллах гэрээ байгуулсан бөгөөд ирэх долоо хоногт үүнтэй холбоотой мэдээлэл өгөхөө тэд амласан” гэж тэрбээр холбоо тогтоох бүлгийн уулзалтын дараа мэдэгджээ.

Мөн тэрбээр, “энэ солилцоо 25:25 харьцаагаар явахгүй. Украины тал Донецк, Луганскийг бодвол арай олон хүнийг суллана. Солилцох ажиллагаа энэ сарын 20-ноос өмнө болно гэж найдаж байна” гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ