Б.Гончигдамба гарьд “Даян” нэртэй клуб нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-12 12:43:48

Монгол Улсын гарьд Б.Гончигдамба “Даян” нэртэй чөлөөт бөхийн клуб нээж, залуучуудаа дэмжин бөхийн спортдоо өөрийн хувь нэмрээ оруулахаар болов.

  Б.Гончигдамба гарьд нь чөлөөт бөхийн спортоор бөх болох замналаа эхэлж, энэ спортоор чамгүй амжилттай барилдаж байсан билээ. Шинээр байгуулагдсан тус клубээс аймгийн арслан Б.Чимэдвандан, аймгийн заан Т.Бэгзсүрэн, П.Өсөхбаатар нарыг гарьд Гончигдамба өөрөө дасгалжуулан 2015 оны УАШТ-д сойсон бөгөөд тэднээс  аймгийн харцага П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртэж шинэ клубын амжилтын гарааг эхлүүллээ. “Даян” хэмээх энэ дэвжээнээс цаашдаа олон залуус улс, дэлхий, олимпийн медаль хүртэнэ гэдэгт бөх сонирхогчид хүлээж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ