Иргэний бүртгэлийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулжээ

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 11:52:05

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасаг иргэний бүртгэлийн үйлчилгээг иргэдэд  ойртуулж ажиллажээ.

Иргэний 8 төрлийн бүртгэлээр 3141, засвар өөрчлөлтийн бүртгэлээр 112, регистр олголт 73, нөхөн бүртгэл 139,  иргэний цахим үнэмлэх олголт 4810 хүнд олгожээ.

Үндэсний энгийн гадаад паспорт олголт 1240, хугацааны сунгалт 1031, нийт 2271, шилжилт хөдөлгөөний чиглэлээр 4860, иргэний баримтын архиваас иргэнд 3721, хууль хяналтын байгууллагад 556, нийт 4277 лавлагаа гаргаж тайлант онд нийт 19683 иргэнд,  иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна.

Бүртгэлийн үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх ажлын нэг нь Х.Өмирбек, Б.Бадамсэрээжид, Э.Билгүүн, Б.Мөнхбат нарын  4 гэр бүлийн гэрлэлтийн баталгааг хуриманд дээр нь очиж ёслол төгөлдөр, хүндэтгэлтэйгээр гардуулсан явдал юм. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ