УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан маргааш 11.40 цагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-12 16:15:35

 УИХ-ын  Хүндэтгэлийн хуралдаан есдүгээр сарын 13-ны ням гарагийн 11 цаг 40 минутаас эхэлнэ. 

Одоогоос 25 жилийн тэртээ Монгол Улсын хамгийн анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан УИХ-ын дарга З.Энхболд Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай  захирамж гаргасан байна. 
Тус захирамжийн хүрээнд маргааш УИХ хуралдах юм.

 Б.Заяа  

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд