Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-11 08:27:03

Аргын тооллын 1 сарын 11, Билгийн тооллын 2, зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр.Өдрийн наран 08.36 цагт мандан 17.13 цагт жаргана.

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, өвчнийг таслах, хураан үйлдэхүи, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй.

Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Холбоотой мэдээ