Ким Жөн Ун: Устөрөгчийн бөмбөгийн туршилт бол улсаа хамгаалах арга хэмжээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-10 21:19:59

ПХЕНЬЯН. /TASS/. Энэ сарын 6-нд явуулсан устөрөгчийн бөмбөгийн туршилт бол цөмийн заналхийллээс улсаа хамгаалах арга хэмжээ юм гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ.

Цөмийн дайны заналхийлэл дунд амьдарч байгаа иргэдийнхээ эрх болон улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалахын тулд эдгээр арга хэмжээг авч байна гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг Умард Солонгосын “KCNA” агентлаг мэдээлэв.

Устөрөгчийн бөмбөгийн туршилт амжилттай болсон бөгөөд энэ нь хүрээлэн буй орчинд ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй гэж Умард Солонгосын Засгийн газар энэ сарын 6-нд мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ