Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ
ЛАВЛАГААӨвлийн адаг шар үхэр сарын долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Аргын тооллын 1 сарын 10, Адьяа гараг. Билгийн тооллын шинийн 1. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана.
Тухайн өдөр морь, нохой, хонь, үхэр, бар, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буяны эхийг бүтээх, замд гарах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, мал, адгуус сургах, эм найруулах, ном, эрдэм сурах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах зэрэгт өлзийтэй сайн. Байшин барих, бэрийн үйл, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хий, газар хөндөх, гэр барих, мал самнах, ханах, төөнөх, дээл эсгэх, үхэгсэдийн үйл, бурхан шүтээн тахихад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.