“Монгол шуудан”-гийн хувьцааг анхдагч зах зээлд амжилттай арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-01-08 16:05:48

Өнөөдрийн байдлаар, анхдагч зах зээлийн арилжаагаар “Монгол шуудан” ХК-ийн олон  нийтэд санал болгосон 33,859,363 ширхэг энгийн хувьцааг 6,263,982,155.00 төгрөгөөр арилжив.

Үнэт цаасны хоёрдогч арилжаагаар “I” болон “II” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн нийт 4,313 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Мөн 6,040 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 6,868,410,431.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 

Энэ өдөр MSE ALL индекс  872.93 нэгж болж 0.47 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,475,849,465,883.00  төгрөг болов.  

Б.Туул     

Холбоотой мэдээ