24 суманд өвөлжилт хүндэрсэн ч зудын хэмжээнд хүрээгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн 24 суманд өвөлжилт хүндэрсэн ч зудын хэмжээнд хүрээгүй, сумд бэлтгэсэн өвс тэжээлээ хэрэглэж, аймгийн онцгой комиссоос тусламж хүсээгүй байна.
Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлж буйгаар энэ онд мал сүргийн тоо 270-300 мянгаар нэмэгдэж, 4,9 сая мал өвөлжих төлөвтэй байгаа. Эдгээрээс сум дундын оторт 216 өрхийн 157524 толгой, аймаг дундын оторт 139 өрхийн 109040 толгой мал тус бүр өвөлжиж байна. Гэхдээ цаг хүндэрвэл Хэнтий аймгийн Хэрлэн баян Улаан,Говьсүмбэр аймгийн Малахын тал, Булганы Хөх дэл, Чилэнгийн оторт 80 өрхийн 72180 толгой мал өвөлжүүлнэ. Цасны дундаж аймгийн хэмжээнд 15,1 см байгаа аж.
Улсаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 76 мянган тн, үүнээс гадна аймгийн хэмжээнд 1324 тн өвс, 8615,5 тн ногоон тэжээл, 2176,1 тн үйлдвэрийн, 4888,9тн гар тэжээл тус бүр нөөцөлжээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг