Махаар амтат хоол хийж сурах гарын авлага хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-07 17:04:12

Английн Dorling Kindersley хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан зохиолч, илтгэгч, махны эксперт Николас Флетчерийн бүтээл  "Мах хоолны ном"-ыг албан ёсны эрхтэйгээр Монсудар хэвлэлийн газраас монгол хэлээр эрхлэн гаргалаа.

Энэхүү номноос махны чанарыг хэрхэн таних, мөч-хөл мах хоорондын ялгаа, сойж амраах, мах болсон эсэхийг хэрхэн шалгах зэргийг мэдэж авах боломжтой.

Үүнээс гадна шувуу, үхэр, хонь түүнчлэн ангийн махаар хийдэг олон үндэстний 300 гаруй жортой танилцаж, “Алимны дарсан сүмстэй, зөөлөн жигнэсэн гахайн хаа”, “Керала үхрийн мах”, “Марокко маягаар шарсан хонины гуя” зэрэг гайхалтай амтлаг хоолыг хийж сурах болно.

Энэхүү номыг Интерном дэлгүүрийн бүх салбараар 59 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Зөв зохистойгоор, эрүүл мэнддээ ашигтайгаар махан хоолоо олон янзаар хийж сурахад нэн чухал ном уншигчдын гарт ийнхүү хүрч байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ