“Баянзүрх”, “Хүчит Шонхор” захад үхэр, хонины мах хямд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-07 09:53:30

Үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7600 төгрөгийн үнэтэй байгаа талаар Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай 1 кг мах дунджаар 4160 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Мөн хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 105 төгрөгөөр, хонины цул мах 165 төгрөгөөр тус тус өсчээ.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс”, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ