Эртний чулуун зэвсгийн зураачид амьдарч байсан ул мөр бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 08:37:21

Ховд аймгийн Манхан сумын нутагт Хойд цэнхэрийн голын хөвөөнд гайхамшигтай түүхийн дурсгал эдүгээ  оршсоор байна.

Эндхийн Гурван цэнхэрийн агуй одоогоос 3000-4000 жилийн тэртээх эртний хүмүүс амьдарч байсан ул мөр бүхий ан амьтдын дүрслэлтэй хоёр амсартай агуй юм. Агуйд заан, тэмээн хяруул, ороонго гөрөөсийг зурснаас харахад эрт үед чийглэг халуун уур амьсгалтай байсныг гэрчилдэг. Агуй уулын хормойгоос 100 гаруй метрийн өндөрт байрладаг бөгөөд түүний дотор талын өндөр нь 15 метр, багтаамжийн хувьд асар том юм.
Гурван цэнхэрийн агуйн дурсгалыг дэлхийн томоохон эрдэмтэд тодорхойлж бичихдээ "Хүн төрөлхтөний эртний урлагийн хүчирхэг голомт байсан ба асар өндөр хөгжсөн, уран сайхны их авъяастай, эртний чулуун зэвсгийн зураачид амьдарч байсны гэрч юм" гэжээ. Тиймээс 2010 онд Гурван цэнхэрийн агуйг Монголын есөн гайхамшгийн нэгээр шалгаруулсан юм.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ