Цөмийн туршилтаас нь болж Умард Солонгост газар хөдөлсөн байж болзошгүй

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-01-06 14:42:55

ТОКИО. /Sputnik/. Өнөөдөр Умард Солонгост болсон газар хөдлөлт тус улсын хийсэн цөмийн туршилтаас үүдэлтэй байж болзошгүй гэж Өмнөд Солонгосын цаг уурын агентлаг болон Японы Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Уг асуудалтай холбогдуулан Өмнөд Солонгосын Засгийн газар яаралтай хуралдаан зарлажээ гэж “YTN” телевиз мэдээлэв.

Умард Солонгос Москвагийн цагаар 06:30-д цөмийн туршилт хийж магадгүй тухай Өмнөд Солонгос мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг мэдээлжээ. Агентлагийн мэдээлснээр, “маш чухал мэдэгдэл” үд дунд буюу Сөүлийн цагаар 12:30-д хийнэ гэж Пхеньян мэдэгдсэн байна.

4.2 баллын хүчтэй газар хөдлөлт нь “хиймэл” байсан гэж Өмнөд Солонгосын цаг уурын байгууллага мэдэгджээ. Мөн АНУ-ын газар хөдлөл судлаачид, газар хөдлөлтийн голомт Янгандо мужийн Пекам тойрогт мэдрэгдсэн гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ