Торгуулийн 335 сая төгрөгийн 160 сая нь төлөгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-06 14:31:31
oyuka_hu@yahoo.com

Жолоочийн зөрчлийн 10 онооны журам Орхон аймагт хэрэгжих боломжгүй байна. Учир нь оноо хасах машин ирээгүй буюу техник, технологийн бэлтгэл бүрэн хангагдаагүй ажээ. Энэ сарын нэгнээс зөрчил гаргасан жолооч 10 онооноосоо хасуулна.

Ингэснээр зам тээврийн ослыг багасгаж жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх зорилготой юм. Тухайлбал, зам тээврийн осол гаргасан тохиолдолд 5 оноо хасагдах ажээ.

Өнгөрсөн онд Орхон аймагт 12 мянга 412 жолоочид 335 сая төгрөгийг торгууль ногдуулжээ. Гэвч үүнээс 160 орчим сая төгрөг нь төлөгдсөн байна. 2014 онд 15 мянга 409 жолоочид 86 сая 346 мянган төгрөгийн торгууль ногдуулсан ажээ. Тэгвэл 2015 онд торгуулийн хэмжээ нэмэгдсэн нь Замын хөдөлгөөний  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж торгуулийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ