Монгол дарханыг түгээн дэлгэрүүлэх төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-06 14:30:35
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт “Язгуур, монголын дарханы урлал” төсөл хэрэгжинэ. Үүнийг тус аймгийн иргэн, дархан н.Сурьяа санаачилсан бөгөөд БСШУЯ дэмжихээр болжээ.

Уг төсөл орон даяар хэрэгжиж монгол дарханыг түгээн дэлгэрүүлэх юм. “Язгуур, монголын дархан” төсөлд 25-35 насныхан хамрагдах бөгөөд бүртгэл энэ сарын 6-12 хүртэл үргэлжилнэ. Дарханы урлал нь хамгийн багадаа 4-5 жил уйгагүй хичээллэсний үр дүнд чадвар эзэмшдэг юм. Иймд дархан болох гэсэн чин эрмзлэлтэй иргэдийг сонгох нь чухал гэнэ. Дархан н.Сурьяа нь ноён сэврээ хийцийн урлалаараа ихэд алдаршсан юм. Түүний санаачилсан дээрх төслийг Орхон аймгийн “Монгол дархан”-ын холбоо гүйцэтгэнэ. Хамтран ажиллах байгууллагаар Баян-Өндөр сум, Боловсрол, Соёлын газар юм.

Монголчууд эрт дээр үеэс дарханы урлалаараа азидаа гайхагдаж байсан. Гэвч цаг хугацааны явцад энэ уламжлал алдагдаж алт, мөнгөний дархан гэх цэгүүд бий болсон. Иймд үүнийг халахын тулд улс орон даяар төсөл хэрэгжүүлж монгол дархадыг бэлтгэхээр боллоо. Төсөлд хамрагдах иргэд тодорхой төлбөр төлөх ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ