JCI Капитал салбар байгууллагынхан цусаа хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-01-06 13:40:04

Сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийг JCI Капитал салбар байгууллага тэмдэглэн өнгөрүүлж, цусаа хандивлав.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, JCI Монгол ТТБ-ын үндэсний ерөнхийлөгч Б.Нарантуяа, JCI Капитал салбар байгууллагын ерөнхийлөгч С.Сосорбарам нар  оролцов.

JCI Капитал салбар байгууллага нь 2009 оноос хойш ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр 2016 онд байнгын донорын эзлэх хувийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны доноруудыг алдаршуулах чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг”-т  гарын үсэг зурлаа.

Энэхүү өдрийн онцлог нь тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг ачтан доноруудаа олон нийтэд сурталчлах, урамшуулах зорилгоор “Донорын баяр”-ын өдөр болгож жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон явдал юм. ЦССҮТ-өөс санаачлан нийт  70 ба түүнээс  дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн доноруудыг “Хүрэл донор”, 100 түүнээс дээш өгөлттэй доноруудыг “Мөнгөн донор”, 150 түүнээс дээш өгөлттэй донорыг “Алтан донор”-оор тус тус  өргөмжлөв. Нийт 176 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Д.Бум-Эрдэнийг анхны “Алтан донор”-оор өргөмжилсөн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ